Velvyslanectví Mongolska

Na Marně 608/5, 160 00 Praha-Bubeneč
Otevírací doba:
Pondělí - Pátek
9:00-13:00 hod
14:00-16:00 hod

+420 224 311 198

www.praha.mfa.gov.mn

Мэдээ,мэдээлэл

   ...
1 | 2 | 3 | 4 | 5 >>

Элчин сайд Д.Зүмбэрэллхам Англо-Америкийн Их сургуулийн олон улсын харилцаа, дипломатын сургуулийн оюутнуудтай уулзалт хийлээ.

29.11.2013 11:23

2013 оны 11 дүгээр сар 27-ний өдөр БНЧУ-д суугаа элчин сайд Д.Зүмбэрэллхам Англо-Америкийн Их сургуулийн (Anglo-American University) олон улсын харилцаа, дипломатын сургуулийн урилгаар оюутнуудтай уулзалт хийв. Англо-Америкийн Их сургууль нь 1990 онд байгуулагдсан бөгөөд барууны дээд боловсролын стандарт, сургалтын арга барилыг нэвтрүүлсэн Чехийн ууган хувийн их сургуулиудын нэг юм.

Элчин сайд Д.Зүмбэрэллхам уулзалтын эхэнд Монгол улсын өнөөгийн нийгэм, улс төр, эдийн засаг, гадаад харилцаа болон Монгол-Чехословак, Монгол- Чехийн харилцаа, хамтын ажиллагааны талаар товч мэдээлэл хийж цугларсан оюутнуудын сонирхсон асуултад хариулав. Тухайлбал, ардын дипломат буюу "зөөлөн хүчний бодлогын" хүрээнд Монгол улс хэрхэн дипломат үйл ажиллагаа явуулдаг болон БНЧУ дахь монголын ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн, түүнтэй холбоотой нийгэм хамгаалал, дасан зохицох асуудал зэрэг сонирхолтой асуудлаар ярилцлага хийжээ.

Тус сургуулийн профессор, оюутнууд ярилцлагад идэвхтэй оролцож цаашид ЭСЯ-тай хамтран ажиллахаар болов.