Velvyslanectví Mongolska

Na Marně 608/5, 160 00 Praha-Bubeneč
Otevírací doba:
Pondělí - Pátek
9:00-13:00 hod
14:00-16:00 hod

+420 224 311 198

www.praha.mfa.gov.mn

Мэдээ,мэдээлэл

   ...
1 | 2 | 3 | 4 | 5 >>

Шинийн мэндчилгээ

30.01.2014 15:09

        Билгийн тооллын XYII жарны усан могой жил улирч, “Ялгуусан” хэмээх хөх морин жилтэйгээ учран золгож байгаа энэ билэг дэмбэрэлт сайн өдрийн сар шинийн мэндчилгээг Та бүхэндээ өргөн барьж байна.

       БНЧУ болон БНСловак Улсад аж төрж буй нийт Монголчууддаа Элчин сайдын яамны нэрийн өмнөөс аз хийморь далласан морин жилдээ элгээрээ энх тунх, төрлөөрөө түмэн амгалан, амьдрал ахуй, ажил үйлс нь тэгш сайхан байхын ерөөл дэвшүүлье.

     Өндөр өвөг дээдсийнхээ уламжлалыг дээдэлж, өв их соёлоо хүндэтгэж, сар шинэдээ өнөр өтгөн, өргөн сайхан шинэлээрэй.

        Тэнгэрлэг монгол түмний маань буян хишиг тэгширч, тэнгис далай адил өнөд арвижин дэлгэрэх болтугай.

Монгол Улсаас БНЧУ, БНСлУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Зүмбэрэллхам