Velvyslanectví Mongolska

Na Marně 608/5, 160 00 Praha-Bubeneč
Otevírací doba:
Pondělí - Pátek
9:00-13:00 hod
14:00-16:00 hod

+420 224 311 198

www.praha.mfa.gov.mn

Мэдээ,мэдээлэл

OFICIÁLNÍ STRÁNKY...
<< 1 | 2 | 3 | 4 | 5 >>

Буцах үнэмлэх олгох

 

Буцах түр үнэмлэхийг БНЧУ-д ирээд паспортаа үрэгдүүлсэн, паспортаа гэмтээсэн, гадаад паспортаа ямар нэг шалтгаанаар авч амжаагүй иргэдэд олгоно.

Бүрдүүлэх баримт бичиг
1. Иргэний үнэмлэх эсвэл иргэний паспорт ( хуучнаар ).
2. Паспортаа үрэгдүүлсэн бол Цагдаагийн газрын тодорхойлолт
3. Үндэсний (энгийн) гадаад паспортаа үрэгдүүлсэн бол Цагдаагийн газрын тодорхойлолт
4. Буцах түр үнэмлэх захиалах болсон шалтгаанаа тодорхой дурдсан өргөдлийг тус ЭСЯ-нд хандаж гаргаx
5. Гадаад паспорт олгуулж байсан тухай ИБМУТ-ийн тодорхойлолт
6. Зураг (3х4-ийн хэмжээтэй, 2 ш)
7. Анкет бөглөх

Иргэний үнэмлэх эсвэл иргэний паспортаа ( хуучнаар ) гээгдүүлсэн бол иргэд өөрийнхөө талаарх тодорхойлолтыг Монгол Улсын Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвөөс гаргуулж ГХЯ-ны Консулын газраар баталгаажуулж хийлгэж хувийг тус ЭСЯ-ны +224 314 827 дугаарын факсаар ирүүлэх. Жич. Буцах түр үнэмлэхийг хувь хүнд өөрт нь олгож байгаа тул иргэд өөрийн биеэр ЭСЯ-нд ирэх шаардлагатай. 
Хураамж: 1000 крон, Паспорт үрэгдүүлсэн бол торгуультай.