Velvyslanectví Mongolska

Na Marně 608/5, 160 00 Praha-Bubeneč
Otevírací doba:
Pondělí - Pátek
9:00-13:00 hod
14:00-16:00 hod

+420 224 311 198

www.praha.mfa.gov.mn

Мэдээ,мэдээлэл

   ...
1 | 2 | 3 | 4 | 5 >>

Хүүхдийн гэрчилгээ авах

 

Төрсний гэрчилгээг БНЧУ-д төрсөн хүүхдэд эцэг, эхийн хүсэлтээр олгоно.

Бүрдүүлэх баримт бичиг
1. Эцэг, эхийн иргэний үнэмлэх болон гадаад паспортын хуулбар
2. Эцэг эхийн гэрлэлтийн гэрчилгээ эсвэл баталгаатай хуулбар, (Баталгааг ГХЯ-ны Консулын газраас гаргуулна)
3. Хүүхэд төрсөн тухай Иргэний бүртгэлийн баримт бичиг
4. Зураг (3 х 4 хэмжээтэй 1 ш)
5. 2 төрлийн aнкет бөглөх


Гэрчилгээ үнэгүй, үйлчилгээний хураамж 100 крон.

 

 

БНЧУ-д төрсөн болон насанд хүрээгүй хүүхдийг БНЧУ-ын хилээр гаргахад хүүхдийн эцэг, эх эсвэл түүний ойрын хамаатан, насанд хүрсэн хүний паспортад Хүүхдийн хавсралт бичиж олгоно

Бүрдүүлэх баримт бичиг
1. Төрсний гэрчилгээ (БНЧУ-д төрсөн бол Иргэний бүртгэлийн баримт бичиг)
2. Тухайн хүүхдийн эцэг болон эх мөн болохыг нотлох баримт (Гэрлэлтийн гэрчилгээ, төрсний гэрчилгээ г.м),
3. Зураг (3 х 4 хэмжээтэй 1 ш)
4. 2 төрлийн aнкет бөглөх

Хүүхдийг эцэг, эхээс нь өөр хүн авч явах тохиолдолд эцэг, эхийн зүгээс хүүхдээ ямар овог, нэртэй, хэдэн тоот паспорттай иргэнд даатгаж буй тухай өргөдөл болон итгэмжлэл бичиж ЭСЯ-нд үлдээнэ. Хураамж: 100 крон