Velvyslanectví Mongolska

Na Marně 608/5, 160 00 Praha-Bubeneč
Otevírací doba:
Pondělí - Pátek
9:00-13:00 hod
14:00-16:00 hod

+420 224 311 198

www.praha.mfa.gov.mn

Мэдээ,мэдээлэл

   ...
1 | 2 | 3 | 4 | 5 >>

Үндэсний баяр, наадмын хүлээн авалт болов

17.07.2013 18:00

Үндэсний баяр, наадмын хүлээн авалт болов.

 

Их Монгол Улс байгуулагдсаны 807 жил, Ардын хувьсгалын 92 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсаас БНЧУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Зүмбэрэллхам 7 дугаар сарын 10-ны өдөр Прага хотноо хүлээн авалт зохион байгуулав.

Баяр ёслолын энэхүү арга хэмжээнд БНЧУ-ын Гадаад хэргийн яамны Евроопоос бусад орны асуудал эрхэлсэн төрийн нарийн бичгийн дарга В.Балек, Үйлдвэр, худалдааны дэд сайд М.Ховорка, Парламентын доод танхим болох Төлөөлөгчдийн танхимын тамгын газрын дарга П.Кынштетр, чехийн яамд, агентлаг, хувийн хэвшил, Прага хот дахь дипломат корпус болон БНЧУ дахь монгол-чехийн ТББ-уудын төлөөлөл зэрэг 90 гаруй хүн оролцов.

Хүлээн авалтыг нээж, баяр хүргэн Элчин сайд Д.Зүмбэрэллхам үг хэлэв. Өнгөрсөн хугацаанд хоёр орны харилцааны хүрээнд олон айлчлал, арга хэмжээнүүд хэрэгжиж, монгол, чехийн хамтын ажиллагаа  бүхий л салбарт улам өргөжин гүнзгийрч,  БНЧУ-ын Тэргүүн шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд К.Шварценбергийн Монгол Улсад 2013 оны 4 дүгээр сард хийсэн албан ёсны айлчлалын үеэр ярьж тохиролцсон ажлууд амжилттай хэрэгжиж байгааг элчин сайд хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэв.

БНЧУ-ын Гадаад хэргийн яамны Евроопоос бусад орны асуудал эрхэлсэн төрийн нарийн бичгийн дарга В.Балек Их Монгол Улс байгуулагдсаны 807 жил, Ардын хувьсгалын 92 жилийн ойг тэмдэглэж байгаатай холбогдуулан чин сэтгэлийн баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлэв. Тэрээр хоёр орон дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойг энэ онд тэмдэглэж байгааг онцлоод, хоёр талын харилцаа сүүлийн жилүүдэд  хөгжиж байгаа болон хамтын ажиллагаа олон салбарт тодорхой агуулгаар баяжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлээд монголчуудад баяр хүргэж, сайн сайхны ерөөлийг өргөн дэвшүүлэв.

Хүлээн авалтын үеэр монголын ардын урлагийн "Дүнжингарав" хамтлаг тоглолт хийв.