Velvyslanectví Mongolska

Na Marně 608/5, 160 00 Praha-Bubeneč
Otevírací doba:
Pondělí - Pátek
9:00-13:00 hod
14:00-16:00 hod

+420 224 311 198

www.praha.mfa.gov.mn

Мэдээ,мэдээлэл

   ...
1 | 2 | 3 | 4 | 5 >>

“Монголд Тахь эргэн нутагшуулах, хамгаалах” төслийн явцыг сурталчлах арга хэмжээ

06.09.2013 12:28

БНЧУ-ын Хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Прага хотын Амьтны хүрээлэнгийн санаачилгаар хэрэгжиж буй "Монголд Тахь эргэн нутагшуулах, хамгаалах 2011-2013" төслийн хүрээнд энэ оны 7 дугаар сард Ховд аймгийн нутаг дахь Хомын тал болон Тахийн талд дөрвөн тахийг амьтны хүрээлэнгээс унаган байгальд нь тавьсан билээ.

Энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэхэд гүн туслалцаа үзүүлж хамтран ажилласан албан байгууллага, иргэдэд Прага хотын Амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек талархсанаа илэрхийлж 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдөр баярын хүлээн авалт зохион байгууллаа. Хүлээн авалтын үеэр төслийг хэрэгжүүлэх явцад хийсэн баримтат кино үзүүлж хамтран ажилласан элчин сайд Д.Зүмбэрэллхамд баярын бичиг гардуулав.

Хүлээн авалтад Элчин сайд Д.Зүмбэрэллхам, БНЧУ-ын Батлан хамгаалахын сайд Властимил Пицек, Байгаль орчны яамны дэд сайд Томаш Тесарж, зэрэг албаны хүмүүс байлцлаа.