Velvyslanectví Mongolska

Na Marně 608/5, 160 00 Praha-Bubeneč
Otevírací doba:
Pondělí - Pátek
9:00-13:00 hod
14:00-16:00 hod

+420 224 311 198

www.praha.mfa.gov.mn

Мэдээ,мэдээлэл

   ...
1 | 2 | 3 | 4 | 5 >>

Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцохтой холбогдсон иргэдийн асуултанд-хариулт

03.07.2013 09:38

 

 “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль”-д ямар   иргэдийг  хамруулахаар заасан  бэ?

Улс орон төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засгийн    шинэ  харилцаанд  шилжих үед  буюу 1990 оноос 1995 он хүртэлх хугацаанд  тухайн үеийн  улсын үйлдвэр, аж ахуйн нэгж,  байгууллагууд тухайлбал барилга, автотээвэр, нийтийн аж ахуй, нийтийн хоол, худалдаа, хөдөө аж ахуйн салбар  гэх зэрэг байгууллагууд олноор хувьчилагдах, татан буугдах, дампуурч  үйл ажиллагаа нь зогссон .

Мөн 1995 оноос 2000 он дуустал хугацаанд даатгуулагч, иргэд нь  нийгмийн даатгалд хамрагдаж чадаагүй  тохиолдлууд гарсан байгаа.

Өөрөөс үл хамаарах  ийм шалтгааны улмаас энэ онуудад  манай иргэдийн нэлээд  хэсэг нь ажил хөдөлмөр эрхлээгүй,  эрхлэх боломжгүй болсноос  болон тэтгэврийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй, төлөх боломжгүйгээс  ажилласан хугацаа нь тасарсан байх  тохиолдлууд  гарч байгаа юм.

Энэхүү нөхцөл байдлыг  харгалзан  Улсын Их Хурлаас 2012 оны 9 дүгээр сарын 4-ны өдөр “Ажилласан  жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль”-ийг баталсан.

Мөн  хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор  Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/57 дүгээр тушаалаар  “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулах иргэний нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөх журам”-ыг баталж, гаргасан.

Дээрх   журамд зааснаар  “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг  нөхөн тооцох тухай хууль”-д  дор дурдсан   иргэнийг хамааруулахаар заасан . Тухайлбал:

-   тухайн онуудад   18 болон түүнээс дээш /сургуульд суралцаагүй бол 16 нас / насанд хүрсэн байх;

-   тухайн онуудад хөдөлмөрийн чадвараа бүрэн алдаагүй  байх;  

-  тухайн онуудад хорих ял эдлээгүй байх;  

-  тухайн онуудад нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тогтоолгоогүй байх.

 “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль”-д хамрагдах иргэд нь ажлаасаа ямар шалтгаан, үндэслэлээр халагдаж, ажилгүй болсон байх ёстой бэ?

 Ажилласан жил нь тасарсан хугацааг тасралтгүй ажилласнаар, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах  иргэд нь  “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль”-ийн  4 дүгээр зүйлд заасан дор дурдсан үндэслэлээр  ажлаас халагдсан, ажил, хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан, нийгмийн даатгалын шимтгэл нь  төлөгдөөгүй, төлөх боломжгүй болсон байна.Тухайлбал:

- Аж ахуйн нэгж, байгууллага нь Иргэний хуулийн5 32 дугаар зүйлд заасан үндэслэлээр татан буугдсаны улмаас ажилгүй болсон;  

- Аж ахуйн нэгж, байгууллага нь өөрчлөн байгуулагдсаны улмаас орон тоогоор цомхотгогдсон;

- Нийгмийн шилжилтийн явцад өөрөөс үл хамаарах шалтгаанаар ажил, хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан;  

- Мэргэжил, ур чадвар, эрүүл мэнд нь тухайн ажил албан тушаалд тэнцэхгүй болсны улмаас ажлаас халагдсан.

 Гадаад оронд ажиллаж байгаа Монгол иргэд нь энэ хууль, журамд хамрагдаж хүсэлтээ гаргаж болох уу?

Болно. Гадаад оронд ажиллаж буй Монгол иргэд нь “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль”-ийн  4 дүгээр зүйлд заасан дээрх үндэслэлээр ажлаас халагдсан, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан, нийгмийн даатгалын шимтгэл нь  төлөгдөөгүй, төлөх боломжгүй байсан нь  холбогдох баримтаар нотлогдож буй бол тэдгээрийн  1990-2000 оны хооронд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах тухай  хүсэлтийг хүлээн авч, бүртгэнэ.

 Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах тухай хүсэлт гаргасан иргэний хүсэлтийг хэдий хугацааны дотор  хүлээн авч бүртгэх бэ?  

 

Иргэн нь ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулах хүсэлтээ өөрийнхөө оршин суугаа нутаг дэвсгэрийн харьяа аймаг, дүүрэг/сум/-ийн нийгмийн даатгалын байгууллага /байцаагч/-д биеэр очиж гаргана.

 Аймаг, дүүрэг/сум/-ийн нийгмийн даатгалын байгууллага нь хүсэлт гаргасан иргэдийг  2012 оны 11 дүгээр сарын 15-наас 2013 оны 8 дугаар сарын 1-ний хооронд  бүртгэнэ.

Хүсэлт гаргаж байгаа иргэн нь ямар ямар баримт бичиг бүрдүүлж ирүүлэх бэ?

Хүсэлт гаргаж, бүртгүүлэх  иргэн нь дараах баримт бичгийг бүрдүүлж, аймаг, дүүргийн нийгмийн даатгалын байгууллагын байцаагчид  өгнө. Үүнд:

- Иргэний үнэмлэх,түүний хуулбар

- Нийгмийн даатгалын дэвтэр, түүний хуулбар

- Хөдөлмөрийн дэвтэр, түүний хуулбар

- Хөдөлмөрийн дэвтэр байхгүй бол ажилласан хугацааг сэргээн тогтоосон тухай шүүхийн шийдвэр

- Хөдөлмөрийн дэвтэр байхгүйгээс ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тухай тушаал, шийдвэр нь  бичигдээгүй бол уг тушаал, шийдвэрийн архивын лавлагаа /эх хувь/

- Хөдөлмөрийн дэвтэргүй  болон ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тухай тушаал, шийдвэрийн архивын лавлагаа гараагүй, ажилласан хугацааг сэргээн тогтоосон тухай шүүхийн шийдвэр байхгүй тохиолдолд л  1990-1995,1995-2000 онуудад оршин сууж байсан газрынхаа харьяалах архивын лавлагаагаар баталгаажуулсан дүүрэг, сумын  засаг даргын тодорхойлолт гэх зэрэг.

 Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах хүсэлт гаргасан иргэдийн бүртгэл, тооцоог ямар журмаар хянуулж  баталгаажуулах бэ?

Аймаг, дүүргийн нийгмийн даатгалын байгууллага нь ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулахаар хүсэлт гаргасан иргэдийн бүртгэлийг,1990-1995 оны хооронд  ажилласан жил нь тасарсан хугацааг ажилласанаар, 1995-2000 оны хооронд төлөх шимтгэлийн тооцооны хамт нэгтгэн Нийгмийн даатгалын ерөнхий газарт сар бүрийн 10-ны дотор цахим хэлбэрээр буюу албан бичгээр ирүүлнэ.

 Нийгмийн даатгалын ерөнхий газар нь аймаг, дүүргийн нийгмийн даатгалын байгууллагаас ирүүлсэн иргэдийн бүртгэлийг нийгмийн даатгалын салбарын нэгдсэн цахим мэдээллийн сан, Иргэний бүртгэлийн ерөнхий газрын мэдээлэлтэй тулган шалгаж, сар бүрийн 25-ны дотор нягтлан шалгаж, баталгаажуулан аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсүүдэд буцааж  хүргүүлнэ.

 Тухайн иргэний 1990-2000 он  дуусталх  хугацаанд  ажилласнаар нөхөн тооцсон болон  тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлсэн жил, сарыг  ямар журмаар баталгаажуулан өгөх  вэ?

 Аймаг, дүүргийн нийгмийн даатгалын байгууллага нь Нийгмийн даатгалын ерөнхий газраас хянан баталгаажуулсан бүртгэлийг үндэслэн тухайн иргэний 1990 оноос 2000 оныг дуусталх хугацаанд ажилласнаар  нөхөн тооцсон болон тэтгэврийн даатгалын шимтгэлийг  нөхөн төлүүлсэн жил, сарыг ”Баталгаажилтын хуудас”, “Иргэн /даатгуулагч/-ийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай тэмдэглэл”-ийн хуудсанд тус тус   бичиж, баталгаажуулна.

  Тухайн иргэний нэр дээр бичигдсэн ”Баталгаажилтын хуудас”, “Иргэн /даатгуулагч/-ийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай тэмдэглэл”-ийн хуудсыг  түүний нийгмийн даатгалын дэвтрийн нэг хуудасны хоёр талд  нь  тус тусад  нь нааж өгнө.

 Тухайн иргэний 1995-2000 оныг дуусталх хугацаанд нөхөн төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийг  хэдий хэмжээний орлогоос ямар журмаар  тооцож, төлүүлэх бэ?

 Аймаг, дүүргийн нийгмийн даатгалын байгууллага нь  зөвхөн  Нийгмийн даатгалын ерөнхий газраас нягтлан шалгаж, баталгаажуулсан бүртгэлд  орсон тухайн иргэний нэр дээр 1995-2000 оны хооронд тооцогдсон жил, сард  ногдох  тэтгэврийн даатгалын шимтгэлийг тухайн онуудын хөдөлмөрийн доод хэмжээнээс 10.0 хувиар  тооцож тэтгэврийн даатгалын санд  нөхөн төлүүлнэ. Тухайлбал: Нийгмийн даатгалын ерөнхий газраас нягтлан шалгаж, баталгаажуулсан  бүртгэлд  орсон тухайн иргэний нэр дээр 1995-2000 оны хоорондох  6 жилд  ногдох  тэтгэврийн даатгалын шимтгэлийг   нөхөн төлүүлэхээр  тооцогдсон гэвэл түүний нөхөн төлөх  шимтгэлийн хэмжээг дараах байдлаар гаргана.            

 

сар

онууд

1995

1996

1997

1998.1.1-7.1

1998.7.1-12.31

1999

2000.1.1-10.1

2000.10.1-12.31

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ

9 600

12 000

18 000

Шимтгэл тооцох хувь- 10.0 хувь

1

960

960

960

960

-

1200

1200

-

2

960

960

960

960

-

1200

1200

-

3

960

960

960

960

-

1200

1200

-

4

960

960

960

960

-

1200

1200

-

5

960

960

960

960

-

1200

1200

-

6

960

960

960

960

-

1200

1200

-

7

960

960

960

-

1200

1200

1200

-

8

960

960

960

-

1200

1200

1200

-

9

960

960

960

-

1200

1200

1200

-

10

960

960

960

-

1200

1200

-

1800

11

960

960

960

-

1200

1200

-

1800

12

960

960

960

-

1200

1200

-

1800

дүн

11 520

11 520

11 520

5 760

7 200

14 400

10 800

5 400

бүгд

78    120

 Энэ тохиолдолд Нийгмийн даатгалын ерөнхий газраас нягтлан шалгаж, баталгаажуулсан бүртгэл болон холбогдох  баримтыг үндэслэн тухайн  иргэний 1995-2000 оны хоорондох  6 жилд ногдох  тэтгэврийн даатгалын шимтгэлийг 78 120 төгрөгөөр тооцож  тэтгэврийн даатгалын санд нөхөн төлүүлнэ  гэж ойлгоно.

 Тухайн иргэний 1998-1999 оны хооронд  2 жилд ногдох    тэтгэврийн даатгалын шимтгэлийг  нөхөн төлүүлэхээр  Нийгмийн даатгалын ерөнхий газраас нягтлан шалгаж, баталгаажуулсан бүртгэл болон холбогдох  баримтыг үндэслэн шийдвэрлэсэн  гэвэл түүний нөхөн төлбөл зохих шимтгэлийг 27 360 төгрөг/12 960 + 14 400/-өөр тооцож төлүүлнэ гэсэн үг.

Нөхөн төлүүлэхээр тооцсон тэтгэврийн даатгалын  шимтгэлийг  ямар хугацаанд санд тушаалгах  вэ?

 Аймаг, дүүргийн нийгмийн даатгалын байгууллага нь Нийгмийн даатгалын ерөнхий газраас нягтлан шалгаж, баталгаажуулсан бүртгэлд орсон тухайн иргэний нэр дээр   тооцогдсон жил, сард ногдох  тэтгэврийн даатгалын шимтгэлийг түүний нэр дээр  тэтгэврийн даатгалын санд  нэг удаа бүтэн хэмжээгээр нөхөн төлүүлнэ.

  Тэтгэврийн даатгалын шимтгэлийг  санд нөхөн төлүүлсэн орлогын баримтыг тухайн иргэний “...өргөдөл гаргагчийн мэдүүлэг” болон холбогдох баримтанд  хавсаргана.

Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон хугацааг ямар баримтыг үндэслэн  тухайн иргэний шимтгэл төлсөн нийт хугацаанд оруулан тооцох вэ?

 Тухайн иргэний ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон  хугацаа /жил, сар/-г  зөвхөн ажилласнаар болон тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлсэн  нийт  жил, сараар нь тооцно.

 Иймд энэхүү нөхөн тооцсон жил, сарыг  “Баталгаажилтын хуудас”,  “Иргэн /даатгуулагч/-ийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай тэмдэглэл”-ийг үндэслэн зөвхөн  тухайн иргэний  шимтгэл төлсөн нийт хугацаанд нь оруулан тооцно.

 Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон хугацаа нь тухайн иргэний хөнгөлөлттэй нөхцөл тооцох хугацаанд орох уу?

 Орохгүй.   Аймаг, дүүргийн нийгмийн даатгалын байгууллага нь тухайн иргэнийг тухайн онуудад  ямар  ажил, мэргэжил, албан тушаал эрхэлж байсныг тогтоох боломжгүй  тул уг хугацааг хөдөлмөрийн хүнд, хортой, халуун, газрын доорх нөхцөлд хамааруулахгүй.

  Олон хүүхдийн болзлоор тэтгэвэрт 1991 оноос эхлэн гарсан эхчүүд энэ хуульд хамрагдах уу?

 Хамрагдахгүй. 1990 онд батлагдсан Тэтгэврийн хуулийн дагуу 4 хүүхэд төрүүлж, 6 нас болтол нь өсгөж хүмүүжүүлсэн,  ...20-иос доошгүй жил ажилласан эхчүүдэд  нас харгалзахгүйгээр өндөр насны тэтгэвэр тогтоож, эдгээрийг 1997 оны 2 дугаар сарын 1-ний өдөр  хүртэлх хугацаанд тэтгэвэр авагчдад  хамааруулж байсан юм.

Эдгээр эхчүүдийг 1997 оны 2 дугаар сарын 1-нээс эхлэн тэтгэвэр авах эрх нь үүсэх хүртэл хугацаанд нөхөн олговор авагчаар тооцож, уг  нөхөн олговор авч  байсан  хугацааг нь түүний  нийт ажилласан хугацаанд оруулан тооцож, тэтгэвэр тогтоосон  байгаа.

Иймд  дээрх  эхчүүдийн нөхөн олговор авч байсан хугацааг  “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг  нөхөн тооцох тухай хууль”-д хамааруулахгүй.

 Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон хугацаагаар иргэний тэтгэврийг  хэдэн оноос эхлэн нэмэгдүүлэн олгох  бэ?

 Аймаг, дүүргийн нийгмийн даатгалын байгууллага нь “Баталгаажилтын хуудас”-ыг үндэслэн нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч буй иргэний ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон хугацаанд ногдох тэтгэврийн нэмэгдлийг 2014 оны  1 дүгээр 1-нээс тооцон олгоно.