Velvyslanectví Mongolska

Na Marně 608/5, 160 00 Praha-Bubeneč
Otevírací doba:
Pondělí - Pátek
9:00-13:00 hod
14:00-16:00 hod

+420 224 311 198

www.praha.mfa.gov.mn

Мэдээ,мэдээлэл

   ...
1 | 2 | 3 | 4 | 5 >>

Азийн бяцхан музейн үйл ажиллагаатай танилцав.

19.11.2013 19:25

Элчин сайд  Д.Зүмбэрэллхам Прага хотын дэргэдэх Ледце суурин дахь Азийн  бяцхан музейн Монголын үзмэртэй саяхан танилцав. Эрдэмтэн доктор И.Шима уг музейн захирал бөгөөд Монголд дээд боловсрол эзэмшиж, монгол судлалаар олон жил дагнан ажиллаж манай улсад Чех Улсыг төлөөлөн Элчин сайдаар олон жил ажиллаж байсны хувьд уг музейн үзмэрийн дийлэнх нь Монголын хэсгээс бүрджээ.

Тус музейн үйл ажиллагааг, Монголын сурталчилгааг тогтмолжуулахад нь тусламж болгож ЭСЯ-наас зохих хэмжээний хандив өргөв. Монгол Улсыг  БНЧУ-т сурталчилахад уг музей чухал үүрэг гүйцэтгэж байгааг цохон тэмдэглэхийн сацуу  ЭСЯ  уг музейтэй цаашид  хэрхэн  хамтран ажиллах  талаар  зөвлөлдөж тодорхой чиглэлүүд гаргалаа.

 Мөн 1934 онд Чех Улсад хэвлэгдсэн, уг музейн үзвэрт буй, нэн ховордсон “Тэнгэрийн зарлиг” нэртэй Чингис хааны тухай номыг Чех хэлнээс  хөрвүүлэн Монгол уншигчдын хүртээл болгохоор  хоёр тал тохиролцов.

 Элчин сайд  Д. Зүмбэрэллхам музейтэй танилцангаа  Ледце суурингийн иргэдтэй уулзаж Монгол Улсын талаар танилцуулга хийж, тэдний сонирхсон асуултууд нь хариулт өглөө.