Velvyslanectví Mongolska

Na Marně 608/5, 160 00 Praha-Bubeneč
Otevírací doba:
Pondělí - Pátek
9:00-13:00 hod
14:00-16:00 hod

+420 224 311 198

www.praha.mfa.gov.mn

Мэдээ,мэдээлэл

   ...
1 | 2 | 3 | 4 | 5 >>

Азийн соёлын “Требон” төв болон “Монголын бурханы шашны урлагийн” галерейд зочиллоо

10.09.2013 11:56

Монгол Улсаас БНЧУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Зүмбэрэллхам 2013 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Требон хотод байрлах Азийн соёлын “Требон” төв болон “Монголын бурханы шашны урлагийн” галерейд зочлов.

Элчин сайд Д.Зүмбэрэллхамыг Азийн соёлын төв “Требон”-ны тэргүүн доктор М.Клечка хүлээн авч уулзсан бөгөөд элчин сайд Монгол улсын үндэсний соёл, өв уламжлалыг Чехийн олон нийтэд сурталчлан таниулах, Монгол судлалыг дэмжих үйлсэд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж буй тус төвийн үйл ажиллагаанд талархаж буйгаа илэрхийлэв.

Тэд цаашид соёл, урлагийн салбарт хамтран ажиллах тодорхой боломжуудын талаар санал солилцов.