Velvyslanectví Mongolska

Na Marně 608/5, 160 00 Praha-Bubeneč
Otevírací doba:
Pondělí - Pátek
9:00-13:00 hod
14:00-16:00 hod

+420 224 311 198

www.praha.mfa.gov.mn

Мэдээ,мэдээлэл

   ...
1 | 2 | 3 | 4 | 5 >>

Бүгд Найрамдах Словак Улсын Гадаад харилцаа, Европын асуудал эрхэлсэн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Буриан Элчин сайд Д.Зүмбэрэллхамыг хүлээн авч уулзлаа

16.09.2013 15:42

Монгол Улсаас БНЧУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Зүмбэрэллхамыг  2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Братислав хотноо Бүгд Найрамдах Словак Улсын Гадаад харилцаа, Европын асуудал эрхэлсэн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Буриан хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд сайд Төрийн нарийн бичгийн дарга П.Буриан Словакийн Эдийн засгийн яамны төрийн нарийн бичгийн дарга П.Павлис болон Хөдөө аж ахуй, бүс нутгийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга М.Лацко-Бартошова нарын хамт 9 дүгээр сарын 22-24-ны өдөр Монгол Улсад ажлын айлчлал хийхээр бэлтгэл ханган ажиллаж байгаагаа дурьдаад Словак, Монгол улсуудын уламжлалт найрсаг харилцааг цаашид шинэ түвшинд гаргахад энэ айлчлал нь ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Элчин сайд Д.Зүмбэрэллхам Прага хотноо хүрэлцэн ирж үүрэгт ажилдаа ороод 4 сар гаруй болж байгаа бөгөөд удахгүй Монгол Улсаас Бүгд Найрамдах Словак Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар суух итгэмжлэх жуух бичгээ Словакийн Ерөнхийлөгчид өргөн барихаар бэлтгэж байгаагаа мэдэгдээд 2013 оны 4 дүгээр сард Улаанбаатар хотноо зохиогдсон Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын долдугаар бага хуралд Бүгд Найрамдах Словак Улсын Шадар сайд бөгөөд Гадаад харилцаа, Европын асуудал эрхэлсэн сайд Мирослав Лайчик оролцсон явдалд Словакийн талд талархал илэрхийлсэн байна. 2013 онд Монгол, Словакийн хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэ хүрээнд хэрэгжих тус айлчлал нь олон жилийн уламжлалт найрсаг түүхэн харилцаатай манай хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа сэргээх, харилцааны залгамж чанарыг хадгалах, гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтойг тэмдэглэв.

Тэд цаашид бизнесийн салбарт хоёр талын хамтран ажиллах тодорхой салбарууд болон боломжуудын талаар санал солилцсон бөгөөд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Бүгд Найрамдах Словак Улсын Хөрөнгө оруулалт, худалдааны хөгжлийн агентлаг хамтран айлчлалын хүрээнд хоёр орны бизнес эрхлэгчдийн харилцааг гүнзгийрүүлэх чиглэлээр “Монгол - Словакийн бизнес эрхлэгчдийн Чуулга – уулзалт” зохион байгуулахад зохих дэмжлэг үзүүлэхээр болов.