Velvyslanectví Mongolska

Na Marně 608/5, 160 00 Praha-Bubeneč
Otevírací doba:
Pondělí - Pátek
9:00-13:00 hod
14:00-16:00 hod

+420 224 311 198

www.praha.mfa.gov.mn

Мэдээ,мэдээлэл

   ...
1 | 2 | 3 | 4 | 5 >>

БНЧУ-ын Ерөнхийлөгч баяр хүргэв.

06.09.2013 12:12

2013 оны 7 сарын 10, Прага хот

Хүндэт ноён ерөнхийлөгчөө,

Ерөнхийлөгчийн шууд сонгуулийн эхний шатанд Монгол улсын ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон явдалд Танд чин сэтгэлээсээ баяр хүргэж буйг минь хүлээн авна уу.

Манай хоёр орны харилцаа найрсаг бөгөөд аливаа асуудалгүй байдагт болон ялангуяа эдийн засгийн салбарт маш амжилттай өргөжин хөгжиж байдагт би их баяртай байдаг. Энэхүү эерэг хөгжил цаашид улам бэхжин үргэлжлэнэ гэдэгт итгэлтэй байна. Манай хоёр орны хоёр талын найрсаг түншлэлийг бататгах Чехийн сонирхол гүнзгийрч байгаагийн нэг илрэл нь Монгол улс Чехийн хөгжлийн хамтын ажиллагааны чухалчлах орны тоонд ордог явдал билээ.

Ноён ерөнхийлөгчөө, Таны цаашдын ажил үйлсэд болон хувийн амьдралд эрүүл энх, өндөр амжилтыг хүсэн ерөөж байна.

Хүндэтгэсэн,

 

Милош Земан БНЧУ-ын ерөнхийлөгч