Velvyslanectví Mongolska

Na Marně 608/5, 160 00 Praha-Bubeneč
Otevírací doba:
Pondělí - Pátek
9:00-13:00 hod
14:00-16:00 hod

+420 224 311 198

www.praha.mfa.gov.mn

Мэдээ,мэдээлэл

   ...
1 | 2 | 3 | 4 | 5 >>

БНЧУ-ын ГХЯ-ны эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлыг хариуцсан тэргүүн захирал Иван Юукл Элчин сайд Д.Зүмбэрэллхамыг хүлээн авч уулзлаа

19.09.2013 08:58

Монгол Улсаас БНЧУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Зүмбэрэллхамыг  2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр БНЧУ-ын ГХЯ-ны эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлыг хариуцсан тэргүүн захирал Иван Юукл хүлээн авч уулзлаа.

Эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлыг хариуцсан тэргүүн захирал Иван Юукл нь хоёр талын эдийн засгийн харилцаа, экспортыг дэмжих газар, олон талт эдийн засгийн харилцааны газар болон хүмүүнлэгийн тусламж, хөгжлийн хамтын ажиллагааны газар зэргийг зангидан удирддаг бөгөөд элчин сайд Д.Зүмбэрэллхамтай Монголд хэрэгжүүлж буй хөгжлийн хамтын ажиллагааны явц, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслүүдийн цар хүрээ, үр өгөөжийг хэрхэн дээшлүүлэх талаар тэрбээр санал солилцлоо.

Элчин сайд Д.Зүмбэрэллхам БНЧУ хуучин социалист хамтын нөхөрлөлийн гэгдэж байсан орнуудаас эн тэргүүнд буюу 1996 оноос эхлэн Монгол Улсад хөгжлийн тусламж үзүүлж ирсэнд талархлаа илэрхийлж хөгжлийн хамтын ажиллагааны уламжлалыг бататган үргэлжлүүлэх, тусламжийн үр нөлөөг дээшлүүлэх, оновчтой төслүүдэд чиглүүлэхэд ЭСЯ идэвхтэй хамтран ажиллахаар болов.