Velvyslanectví Mongolska

Na Marně 608/5, 160 00 Praha-Bubeneč
Otevírací doba:
Pondělí - Pátek
9:00-13:00 hod
14:00-16:00 hod

+420 224 311 198

www.praha.mfa.gov.mn

Мэдээ,мэдээлэл

   ...
1 | 2 | 3 | 4 | 5 >>

Чex улсад оршин сууж буй иргэдэд: УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ

27.05.2012 13:10

Гадаадад оршин сууж буй иргэд санал өгөхөөр бүртгүүлэхтэй холбогдсон шинэ журам 2012 оны 5-р сарын 16-ны өдөр батлагдлаа.

Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.8 дахь хэсгийн заалтыг үндэслэн гадаад оронд амьдарч буй Монгол улсын иргэд 2012 оны 6-р сарын 10-ны өдрийн 07-20 цагт Прага дахь Монгол улсын ЭСЯ-ны байранд ирж саналаа өгнө.

 

Энэхүү журмын дагуу иргэд 2012 оны 5-р сарын 11-ний өдрөөс 5-р сарын 30-ны хооронд  “Гадаадад байгаа сонгогч шуудан, цахим шуудан, факсаар бүртгүүлэх хүснэгт”-ийн дагуу өөрийн мэдээллийг бөглөн ЭСЯ-ны prague@emongolia.eu. е-майл хаягаар эсвэл 224 314 827  дугаарын факсаар илгээн санал өгөхөө илэрхийлэн бүртгүүлэх боломжтой боллоо. Ингэхдээ бүртгэлийн хүснэгтийг  өөрийн гадаад паспортын хуулбарын хамт илгээх шаардлагатай юм. Бүртгэлийн хүснэгт, паспортын хуулбараа факс болон е-майлаар илгээх боломжгүй бол шуудангаар:

Velvyslanectví Mongolska

Na Marně 5,

160 00  Praha 6  хаягаар мөн илгээж болно.

Урьдчилан бүртгүүлж сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдээгүй иргэдээс сонгуулийн өдөр   санал авахыг хуулиар хориглосон болохыг онцгойлон анхаарна уу.

Иргэд санал өгөхдөө Монгол улсын иргэний үнэмлэх эсвэл гадаад паспорттайгаа ирнэ.

бvртгvvлэх маягтыг эндээс авна уу

СОНГУУЛИЙН САЛБАР КОМИСС

Прага хот

2012.05.19