Velvyslanectví Mongolska

Na Marně 608/5, 160 00 Praha-Bubeneč
Otevírací doba:
Pondělí - Pátek
9:00-13:00 hod
14:00-16:00 hod

+420 224 311 198

www.praha.mfa.gov.mn

Мэдээ,мэдээлэл

   ...
1 | 2 | 3 | 4 | 5 >>

Чех-Монголын Худалдааны Танхимын дэд ерөнхийлөгч Д.Жаргалсайханыг хүлээн авч уулзлаа

06.09.2013 12:46

Монгол Улсаас БНЧУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Зүмбэрэллхам 2013 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Чех-Монголын Худалдааны Танхимын дэд ерөнхийлөгч Д.Жаргалсайханыг  хүлээн авч уулзав.

Элчин сайд Д.Зүмбэрэллхам энэ сарын 26-27-ны өдрүүдэд Прага хотноо хуралдсан Монгол, Чехийн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын ээлжит тавдугаар хуралдааны хүрээнд Монгол, Чехийн худалдаа, эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэхэд ихээхэн чухал ач холбогдолтой “Монгол, Чехийн Бизнес форум” амжилттай зохион байгуулахад идэвхтэй хамтран ажилласан Чех-Монголын Худалдааны Танхимд талархаж буйгаа илэрхийлж, Танхимын дэд ерөнхийлөгч Д.Жаргалсайханд талархлын бичиг гардууллаа.

Тэд цаашид бизнесийн салбарт хоёр талын хамтран ажиллах тодорхой салбарууд болон боломжуудын талаар санал солилцов.