Velvyslanectví Mongolska

Na Marně 608/5, 160 00 Praha-Bubeneč
Otevírací doba:
Pondělí - Pátek
9:00-13:00 hod
14:00-16:00 hod

+420 224 311 198

www.praha.mfa.gov.mn

Мэдээ,мэдээлэл

   ...
1 | 2 | 3 | 4 | 5 >>

Чехийн мэргэжилтнүүд ном сэлбэн засах сургалт явуулна

12.11.2013 10:23

Монгол Улсын Үндэсний номын сангийн Сургалтын танхимд “Ном хэвлэлийн хадгалалт хамгаалалт, сэлбэн засалт” сургалт маргааш  09.00 цагаас эхлэх ажээ.

Бүгд Найрамдах Чех Улсын Үндэсний номын сангийн “Ном сэргээн засварлах хэлтэс”-ийн дарга Жанна Древиковска, мэргэжилтэн Креник Карел, Леховик Ондрей нарын удирдан явуулах тус сургалтад Үндэсний номын сан, Гандан Тэгчинлэн хийдийн номын сан болон их дээд сургууль, хотын нийтийн номын сангуудын номын санчид, сэргээн засварлагч, сэлбэн засагчид  хамрагдах аж.

Сургалтаар урагдсан цаасыг нөхөх, толбо арилгах, хамгаалалтын хайрцаг, хавтсыг хийхээс эхлээд ном хэвлэл сэлбэн засахад нэн тэргүүнд шаардагддаг арга технологийг заана.

Үндэсний номын сангаас Бүгд Найрамдах Чех Улсын Үндэсний номын сантай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу тус номын санд ном хэвлэл сэргээн засварлах чиглэлээр нэг ажилтнаа сургасан бөгөөд энэ чиглэлээр амжилттай хамтран ажиллаж байна.

Сонирхуулахад Бүгд Найрамдах Чех Улсын Үндэсний номын сан он удаан жилийн түүх, баялаг сан хөмрөгтэй, эртний ховор хуучин номоороо дэлхийд алдартай бөгөөд ном хэвлэл сэргээн засварлах төрөлжсөн лаборатори, мэргэжилтнүүдээрээ Европт тэргүүлдэг байна

Эх сурвалж: www.mminfo.mn