Velvyslanectví Mongolska

Na Marně 608/5, 160 00 Praha-Bubeneč
Otevírací doba:
Pondělí - Pátek
9:00-13:00 hod
14:00-16:00 hod

+420 224 311 198

www.praha.mfa.gov.mn

Мэдээ,мэдээлэл

   ...
1 | 2 | 3 | 4 | 5 >>

Эх хэлээ сурна

16.03.2013 06:25

 

Чех улсын Ческа Липа хотод ажиллаж амьдардаг 300 гаруй монгол иргэний 80 гаруй хүүхдэд эх хэл, соёлыг нь зааж сургах монгол хэлний таван сарын дамжаа нээгдлээ.

 

Бяцхан үрс суугаа орныхоо сургууль, цэцэрлэгээр хүмүүжин эх хэл, соёлоосоо хөндийрдөг талтай учир Прага дахь Монголын  ЭСЯ эцэг эхчүүдтэй нь ярьж зөвлөлдөн  уг дамжааг нээхэд нь дэмжлэг үзүүлж, цагаан толгой, сурах бичиг нийүүлж, байрны түрээс, багшийн цалин хөлсийг нь даахаар шийдвэрлэжээ.

Дамжаанд одоогоор 1-3 дугаар ангийн насны 20 орчим хүүхэд хамрагдаж, эх хэлээ идэвх чармайлт гарган сурч байна. Дамжааны багшаар Ческа Липа хотын “Jonsoncotrols” үйлдвэрийн ажилчин  Ш.Мөнхцэцэг ажиллаж байна. Тэрбээр урьд нь Увс аймагт бага ангийн багшаар олон жил ажилласан дадлага туршлага, идэвх санаачлагатай  хүн тул багачуудын эцэг эх  ам сайтай байгаа аж.

Уг хотоос холгүй орших Литомержице хотод 500 гаруй монгол иргэн ажилладаг бөгөөд тэдний дотор гэр бүл үр хүүхэдтэй улс дийлэнх нь ажээ. Тэд мөн удахгүй монгол хэл, соёлын дамжаанд хүүхдүүдээ сургахаар ЭСЯ-ныхантай тохиролцоод байна. Үр хойчдоо хэл соёлоо залгамжуулан сургах гэсэн энэ хөдөлгөөн Чехийн бусад хотуудад суугаа монголчуудын дунд өрнөх төлөвтэй байгаа бөгөөд ЭСЯ-наас энэхүү зүтгэл санаачлагыг урамшуулан дэмжиж, зохих дэмжлэг үзүүлэхээ илэрхийлээд байгаа юм.  

БНЧУ-д 5000 гаруй монголчууд ажиллаж амьдарч байгаагийн 1000 гаруй нь 0-16 насны хүүхдүүд бөгөөд жилд шинээр төрж буй хүүхдүүдийн тоо 100 давах болжээ