Velvyslanectví Mongolska

Na Marně 608/5, 160 00 Praha-Bubeneč
Otevírací doba:
Pondělí - Pátek
9:00-13:00 hod
14:00-16:00 hod

+420 224 311 198

www.praha.mfa.gov.mn

Мэдээ,мэдээлэл

   ...
1 | 2 | 3 | 4 | 5 >>

Элчин сайд Д.Зүмбэрэллхам БНЧУ-ын Худалдааны хяналтын газарт зочиллоо.

11.09.2013 09:23

Монгол Улсаас БНЧУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Зүмбэрэллхам 2013 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Чехийн Худалдааны хяналтын (Czech Trade Inspectorate) газрын ерөнхий захирал Владимир Велчовский-тэй уулзалт хийв.

Уулзалтын эхэнд ерөнхий захирал Владимир Велчовский Худалдааны хяналтын газрын бүтэц, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн бөгөөд манай холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах сонирхолтой байгаа гэв. Элчин сайд Д.Зүмбэрэллхам мэргэжлийн хяналт тавьдаг байгууллагуудын үйл ажиллагааны чухлыг тэмдэглээд цаашид хоёр талын хамтын ажиллагааг дэмжихээ илэрхийлж Монгол, Чехийн мэргэжлийн хяналтын арга, ажиллагааны  онцлог, үр нөлөөний талаар хөндөж ярилцав.

Тэд цаашид хоёр орны мэргэжлийн хяналтын байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, харилцан туршлага, мэдээлэл солилцох асуудлаар санал солилцлоо.