Velvyslanectví Mongolska

Na Marně 608/5, 160 00 Praha-Bubeneč
Otevírací doba:
Pondělí - Pátek
9:00-13:00 hod
14:00-16:00 hod

+420 224 311 198

www.praha.mfa.gov.mn

Мэдээ,мэдээлэл

   ...
1 | 2 | 3 | 4 | 5 >>

Элчин сайд Д.Зүмбэрэллхам Чехийн Хөгжлийн Агентлагт зочиллоо

04.10.2013 10:00

Монгол Улсаас БНЧУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Зүмбэрэллхамыг  2013 оны 10 дугаар сарын 02-ны өдөр БНЧУ-ын Хөгжлийн Агентлагийн захирал Михайл Каплан хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Элчин сайд Д.Зүмбэрэллхам Чехийн засгийн газар Хөгжлийн хамтын ажиллагааны хөтөлбөртөө Монгол улсыг хамруулж байгаад талархал илэрхийлж, төслүүд амжилттай хэрэгжиж улс орны хөгжилд үр нөлөөгөө өгч байгааг тэмдэглээд цаашид төслийн хэрэгжилтийн болон үр дүнгийн мэдээллийг харилцан солилцож байхыг санал болголоо.

Захирал М.Каплан Хөгжлийн Агентлагийн ажлын хэсэг энэ сарын сүүлээр Монгол улсад зочилж хэрэгжиж буй төслүүддээ хяналт-шинжилгээ хийх бөгөөд айлчлалынхаа хүрээнд Эдийн Засгийн Хөгжлийн яам болон Гадаад Харилцааны яамны холбогдох хүмүүстэй уулзахаар төлөвлөж байгаагаа мэдэгдэв.

Элчин сайд цаашид хөгжлийн туслалцааны хүрээнд хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийг улам үр дүнтэй болгохын тулд ЭСЯ-ны зүгээс боломжтой бүх дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаа илэрхийлээд ШУТИС-ийн дэргэд БНЧУ-ын тусламжаар “Эрчим хүчний иновацийн технологийн эрдэм шинжилгээний төв” байгуулах тухай БШУЯ-ны саналыг уламжиллаа.                      

Элчин сайд Д.Зүмбэрэллхам захирал М.Каплан нар Монголд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн ажиллагааны явц, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслүүдийн талаар санал солилцсон бөгөөд хөгжлийн хамтын ажиллагааны уламжлалыг үргэлжлүүлэх, төслийн үр дүнг дээшлүүлж, оновчтой салбаруудад чиглүүлэхэд анхаарал хандуулж хамтран ажиллахаар ярилцлаа.