Velvyslanectví Mongolska

Na Marně 608/5, 160 00 Praha-Bubeneč
Otevírací doba:
Pondělí - Pátek
9:00-13:00 hod
14:00-16:00 hod

+420 224 311 198

www.praha.mfa.gov.mn

Мэдээ,мэдээлэл

   ...
1 | 2 | 3 | 4 | 5 >>

Элчин сайд Д.Зүмбэрэллхамыг ГХЯ-ны сайд Я.Кохоут хүлээн авч уулзлаа

06.09.2013 12:22

Монгол Улсаас БНЧУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Зүмбэрэллхамыг  2013 оны 7 дугаар сарын 25-ны өдөр БНЧУ-ын Гадаад харилцааны сайд Я.Кохоут хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд сайд Я.Кохоут Элчин сайдаар томилогдон ирж, ажилдаа орсон явдалд баяр хүргээд Чех, Монгол улсуудын уламжлалт найрсаг харилцааг цаашид шинэ түвшинд гаргахад ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Элчин сайд Д.Зүмбэрэллхам гадаад харилцааны сайдын албан тушаалд томилогдсонд нь баяр хүргээд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болдын мэндчилгээг уламжлав. Элчин сайд Д.Зүмбэрэллхам манай хоёр улс олон жилийн уламжлалт найрсаг түүхэн харилцаатай бөгөөд сүүлийн үед эдийн засгийн хамтын ажиллагаа сэргэж буй таатай статистик байгааг тэмдэглэн, энэхүү харилцааны залгамж чанарыг хадгалах, гүнзгийрүүлэх үйлсэд өндөр, дээд хэмжээний харилцан айлчлал чухал гэдгийг онцлоод Элчин сайдаар ажиллах хугацаандаа энэ чиглэлд анхаарч, хоёр орны харилцааг улам өргөжүүлж хөгжүүлэх талаар идэвхтэй хамтран ажиллах болно гэв.