Velvyslanectví Mongolska

Na Marně 608/5, 160 00 Praha-Bubeneč
Otevírací doba:
Pondělí - Pátek
9:00-13:00 hod
14:00-16:00 hod

+420 224 311 198

www.praha.mfa.gov.mn

Мэдээ,мэдээлэл

   ...
1 | 2 | 3 | 4 | 5 >>

Элчин сайд нарын нэрийг УИХ-тай зөвшилцөхөөр хүргүүлэв

28.01.2013 21:58

 

 

Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газраас өргөн мэдүүлсний дагуу Монгол Улсаас ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Шүхэрийн Алтангэрэл, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нархүүгийн Тулга, Шведийн Вант улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Зоригийн Алтай, Болгар улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лхамсүрэнгийн Дүгэржав, Чех улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дорждамбын Зүмбэрэллхам нарыг томилуулах талаар Монгол Улсын Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан дагуу УИХ-тай зөвшилцөхөөр өнөөдөр хүргүүлэв.

Элчин сайд нарын нэрийг УИХ-тай зөвшилцөх асуудлыг УИХ-ын дарга З.Энхболдод Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өргөн барилаа.