Velvyslanectví Mongolska

Na Marně 608/5, 160 00 Praha-Bubeneč
Otevírací doba:
Pondělí - Pátek
9:00-13:00 hod
14:00-16:00 hod

+420 224 311 198

www.praha.mfa.gov.mn

Мэдээ,мэдээлэл

   ...
1 | 2 | 3 | 4 | 5 >>

EURO 2013 сагсан бөмбөгийн тэмцээн Женев хотод болно.

04.10.2013 10:07

Европын улс орнуудад ажиллаж, амьдарч буй Монголчуудын хооронд уламжлал болон зохиогдож ирсэн Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах 8 дахь удаагийн “EURO 2013” тэмцээн энэ оны 11 дүгээр сарын 1-нээс 3-ны өдрүүдэд Швейцарийн Женев хотноо зохион байгуулагдах гэж байна.

Тус тэмцээн нь Женев хотын “Centre sportif du Bois-des-Frères. Chemin de l'Écu 24, 1219 Châtelainе” спортын ордонд болох бөгөөд насанд хүрэгчдийн болон ахмадын эрэгтэй, эмэгтэй гэсэн ангиллаар явагдана.

Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Швейцарь дахь Монголчуудын “GM-STAR” спорт клуб, Монгол Улсын Элчин сайдын Яам, Монголын Үндэсний Сагсан бөмбөгийн Холбоо, Монголын Сагсан бөмбөгийн Холбоо, МСБХ-ны Европ дахь салбар зөвлөл, Швейцарь-Монголын Нийгэмлэг, Швейцарийн Монголчуудын Холбоо, Женевийн Монголчуудын Холбоо зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулагчаар оролцож байгаа юм.

Иймд БНЧУ-д ажиллаж амьдарч буй Монгол иргэд уг арга хэмжээнд идэвхтэй оролцоно уу.

Тэмцээний заавар.
EURO-2013 zaavar.docx (22692)