Velvyslanectví Mongolska

Na Marně 608/5, 160 00 Praha-Bubeneč
Otevírací doba:
Pondělí - Pátek
9:00-13:00 hod
14:00-16:00 hod

+420 224 311 198

www.praha.mfa.gov.mn

Мэдээ,мэдээлэл

   ...
1 | 2 | 3 | 4 | 5 >>

МОНГОЛ УЛСЫН ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР БАЙРЛАДАГ ГАДААД УЛСАД БАЙГАА СОНГУУЛИЙН ЭРХ БҮХИЙ ИРГЭД СОНГУУЛЬД ОРОЛЦОХ, ТЭДНИЙ САНАЛЫГ АВАХ ЖУРАМ

01.05.2012 11:25

Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг  гадаад улсад байгаа

улсын бүртгэлд бүртгэгдсэн сонгуулийн эрх бүхий иргэн сонгуульдоролцохдоо дараах журмыг баримталана. Үүнд:


 

  • Гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэн сонгуульд оролцохоо мэдэгдэж бүртгүүлэн өөрийн биеэр ирж оролцох;


 

  • Гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэн зөвхөн сонгуульд оролцож байгаа нам, эвслийн төлөө саналаа өгөх;


 

  • Гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний саналыг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө урьдчилан авч, битүүмжлэн Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх.

 

Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэд сонгуульд оролцох, тэдний саналыг авахтай холбогдсон журмыг Сонгуулийн ерөнхий хороо, гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталж, мөрдүүлэхээр хуульчлаад байна.

 

Иймд уг журмын төсөлд гадаад улсад байгаа Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэн Та саналаа ирүүлэх боломжтойг мэдэгдье.