Velvyslanectví Mongolska

Na Marně 608/5, 160 00 Praha-Bubeneč
Otevírací doba:
Pondělí - Pátek
9:00-13:00 hod
14:00-16:00 hod

+420 224 311 198

www.praha.mfa.gov.mn

Мэдээ,мэдээлэл

   ...
1 | 2 | 3 | 4 | 5 >>

Инженер Моёмир Краутерт алтан гадас одон гардууллаа.

29.10.2013 12:10

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр байгуулагдсны 35 жил, Монгол - БНЧУ-ын хооронд геологийн салбарт хамтран ажиллах гэрээ байгуулсны 50 жилийн ойг тохиолдуулан Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн нөөцийг нээн илэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан БНЧУ-ын иргэн, инженер Моёмир Краутерыг алтан гадас одонгоор шагнасныг Монгол улсаас БНЧУ-д суугаа Элчин сайд Д.Зүмбэрэллхам 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Прага хотноо гардуулж баяр хүргэлээ.  

Түүнчлэн шагнал гардуулах ёслолын үеэр “Эрдэнэт” үйлдвэрийн Хөгжлийн асуудал хариуцсан дэд захирал Б.Намхайнямбуу Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн 35 жилийн ойн медалиар Монгол-Чехословакын хамтарсан хайгуулийн ангид ажиллаж байсан геологич Владимир Миклаш, Бохумил Пиха, Эмануэль Коминек болон “Геомин” компаний захирал Иржи Шоурек нарыг шагналаа.