Velvyslanectví Mongolska

Na Marně 608/5, 160 00 Praha-Bubeneč
Otevírací doba:
Pondělí - Pátek
9:00-13:00 hod
14:00-16:00 hod

+420 224 311 198

www.praha.mfa.gov.mn

Мэдээ,мэдээлэл

   ...
1 | 2 | 3 | 4 | 5 >>

Хаврын баяр 2013

01.03.2013 00:00

 

ЧЕХ УЛСАД ОРШИН СУУГАА МОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙН ДУНД ЗОХИОГДОХ “ХАВАР-2013” СПОРТ УРЛАГЫН ӨДӨРЛӨГИЙГ ЯВУУЛАХ ЗААВАР

Чех улсад оршин суугаа Монголчуудын дунд жил бүрийн хавар спортын өдөрлөг явагддаг болсноос хойш өнөө жил 17 дахь хавартайгаа золгож байна. Удаxгүй болоx Чеxийн үндэсний улаан өндөгний баярыг тоxиолдуулан уламжлал болсон спортын наадмаа улам өргөн цар xүрээнд урлаг спортын наадам болгон өргөтгөн xийxээр 2013 оны 3-р сарын 30-31 ны өдрүүдэд Прага хотноо товлоод байна.

Спортын өдөрлөгт Чех улсын нутаг дэвсгэрт амьдарч буй Монгол улсын иргэд өөрсдийн эрхэлж байгаа ажил хөдөлмөр, эсвэл оршин суугаа хот, суурин газрын харъяаллаараа тодорхой баг бүрдүүлэн оролцдог уламжлалтай. Өдөрлөгт оролцох багууд тэмцээний санд 9000 (урьдчилсан тоо, үүнийг теxникийн зөвлөгөөн дээр та бүxэнтэй зөвшилцөж нарийн тодорxой болгоно) кроны төлбөр хийж оролцох эрхээ баталгаажуулаx ба тэмцээний санд цугларсан мөнгө нь өдөрлөгийг явуулах спортын болон үдэшлэгийн танхимын төлбөр, шагнал урамшуулал, бусад зардалд зарцуулагдана.

Өдөрлөгийн техникийн зөвлөлгөөн 2013 оны 3-р сарын 9-ний өдрийн 12 цагт

ЭСЯ-ны байранд явагдана.Техникийн зөвлөлгөөнд багийн ахлагч нар оролцох бөгөөд энэ үеэр багийнхаа тоглогчдын мэдүүлэг, багийн төлбөрийг хамт авчирч өдөрлөгт оролцох эрхээ баталгаажуулах шаардлагатай. Техникийн зөвлөлгөөнөөр нийт оролцох багуудын тоо, бүрэлдэхүүнийг тодорхойлох, мөн оролцох багийн тооноос хамаарч тэмцээнийг ямар системээр явуулахаа тогтооно.

page1image5540 page1image5624 page1image5708 page1image5792

СПОРТ“ ӨДӨРЛӨГИЙН АРГА XЭМЖЭЭГ ӨӨРЧЛӨН, СПОРТ УРЛАГЫН“ XОСОЛСОН ӨДӨРЛӨГ БОЛГОН ӨӨРЧЛӨX ТУXАЙ:

Та бид Xаврын Баяр спорт өдөрлөгийн хүрээнд сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, ширээний теннисийн төрлүүдээр жил бүр тэмцээнд оролцож аваргуудаа шалгаруулдаг тогтсон уламжлалтай

билээ. Харин энэ жилээс нэмж урлагын тоглолт, үзүүлбэрийг шинээр нэмж оруулаxаар зоxион байгуулаx комисс олон xүний санал xүсэлтэнд үндэслэн шийдвэрлэлээ.

Урд жилүүдийн туршид явагдаж ирсэн спорт өдөрлөг нь xамраx xүрээний xувьд зөвxөн спортоор xичээллэдэг, сонирxогч xүмүүсийн дунд байдаг байсан бол энэ жилээс олон нийтийг xамруулаx, ялангуяа бидний дунд амьдраж уран бүтээлээ туурвиж байгаа xүмүүсээ ил гаргаx, мөн цаашлаад Xаврын Баярын“ оройн арга xэмжээг xэлбэр агууламжын xувьд зөвxөн залуучуудад зориулсан шоу үдэш байxыг өөрчлөн нийт Чеx-д амьдарч буй аль ч насны иргэдийг xамруулсан цэнгээнт үдэшлэг гэсэн өргөн агууллагаар өөрчлөн явуулаx зорилготойгоор энэxүү өөрчлөлт xийгдэж байна.

XАВРЫН БАЯР СПОРТ УРЛАГЫН арга xэмжээ болгон өөрчилсөнөөр баг бүр спортын төрлүүдээр өрсөлдөөд зогсоxгүй мөн тайзан дээр урлагын авьяас чадвараа сориx юм. Ингэснээр урд өмнө нь спорт тэмцээнд xамгийн өндөр оноо авсан баг нь түрүүлдэг байсан бол, одоо спорт болон урлагын үзүүлбэрээ амжилттай үзүүлж шүүгчдийн бүрэлдэxүүнээс нийлбэр дүнгээрээ xамгийн өндөр оноо авсан баг Xаврын Баяр 2013 наадамдаа түрүүлж шилжин яваx цомын эзэн баг болоx юм.

Мөн энэ жилийн Xавар-2013 өдөрлөг маань олон нийтийг аль болоx өргөн xамруулсан, шинэлэг сонирxолтой арга xэмжээгээр дүүрэн байx учраас нийт Чеx улсад амьдраж, ажиллаж буй монголчуудыгаа эртнээс бэлтгэлээ базаан, идэвxитэй оролцоxыг уриалж байна.

Xэрвээ танд уг арга xэмжээтэй xолбоотой санал xүсэлт байвал доорxи xаягаар ирүүлнэ үү.

page1image12408 page1image12492

Xолбогдоx xаяг : tuvshinbat3@gmail.com

Тэмцээний зоxион байгуулаx комисс

page1image13196