Velvyslanectví Mongolska

Na Marně 608/5, 160 00 Praha-Bubeneč
Otevírací doba:
Pondělí - Pátek
9:00-13:00 hod
14:00-16:00 hod

+420 224 311 198

www.praha.mfa.gov.mn

Мэдээ,мэдээлэл

   ...
1 | 2 | 3 | 4 | 5 >>

“Монгол, Чехийн Бизнес форум” зохион байгуулагдлаа

06.09.2013 12:40

Хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бизнесийн хүрээнийхнийг холбож өгөх зорилгоор Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Чехийн Эдийн Засгийн Танхим, Чех-Монголын Худалдааны Танхим, БНЧУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ хамтран энэ оны 8 дугаар сарын 26-ны өдөр  Прага хотноо “Монгол, Чехийн Бизнес форум” зохион байгууллаа.

“Монгол-Чехийн бизнес форум” нь Монгол, Чехийн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын ээлжит тавдугаар хуралдаан үеэр зохион байгуулагдсан бөгөөд Чехийн талаас уул уурхай, геологи, усны хайгуул; эмнэлэг, цахилгаан станц,  үйлдвэрийн тоног төхөөрөмж; зам тээвэр, дэд бүтэц, барилга; хөдөө аж ахуйн, банк санхүүгийн чиглэлийн 70 гаруй бизнес төлөөлөгчид, Монголын талаас 20 гаруй пүүс, компанийн 40 гаруй бизнесийн төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцсон өргөн хүрээтэй арга хэмжээ боллоо.

Бизнес форумыг Монголын талаас Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан,  Чехийн талаас  БНЧУ-ын Үйлдвэр Худалдааны дэд сайд М.Ховорка, Чех Улсын Эдийн Засгийн Танхимын  дэд ерөнхийлөгч Ё.Цийлек нар нээж үг хэлсэн бөгөөд “Монголын Эдийн засгийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв”, “Монгол Улсын барилга, хот байгуулалтын салбар дахь хөрөнгө оруулалтын боломжууд” болон “Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор” зэрэг сэдвээр ЭЗХЯ, БХБЯ болон УУЯ-ны холбогдох албаны төлөөлөгчид тус тус илтгэл, мэдээлэл хийлээ.

Уг бизнесийн уулзалтын үеэр хоёр талын бизнесийн байгууллагууд хөрөнгө оруулалт, худалдаа хамтын ажиллагааны 4 санамж бичиг, гэрээнд гарын үсэг зурав.