Velvyslanectví Mongolska

Na Marně 608/5, 160 00 Praha-Bubeneč
Otevírací doba:
Pondělí - Pátek
9:00-13:00 hod
14:00-16:00 hod

+420 224 311 198

www.praha.mfa.gov.mn

Мэдээ,мэдээлэл

   ...
1 | 2 | 3 | 4 | 5 >>

Монгол, Чехийн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын тавдугаар хуралдаан боллоо

06.09.2013 12:36

Монгол, Чехийн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын ээлжит тавдугаар хуралдаан энэ сарын 26-27-ны өдрүүдэд Прага хотноо зохион байгуулагдав.

Засгийн газар хоорондын хамтарсан комиссын Монголын хэсгийн даргаар Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Чехийн хэсгийн даргаар Чехийн Үйлдвэр, худалдааны дэд сайд М.Ховорка нар ажилладаг. Энэ удаагийн хуралдаанаар хоёр тал  худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, эрчим хүч, хот байгуулалт, нийгмийн хамгаалал болон хөгжлийн хамтын ажиллагааны асуудлаар ярилцсанаас гадна бусад салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, Монгол, Чехийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, хөгжлийн тусламжийн үр нөлөөг дээшлүүлэх зэрэг өргөн хүрээтэй асуудлуудаар санал солилцов.

Хуралдааны үеэр Монгол Улсын бизнес, хөрөнгө оруулалтын таатай орчин, боломжийг Чехийн хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд таниулан сурталчлах, хөрөнгө оруулалт, дэвшилтэт техник, технологийг татах зорилгоор “Монгол, Чехийн бизнес форумыг” Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Чехийн Эдийн Засгийн Танхим, Чех-монголын Худалдааны Танхим, Монгол Улсын Элчин Сайдын Яамтай хамтран зохион байгууллаа. Тус арга хэмжээнд манай 20 гаруй пүүс, компанийн 40 гаруй бизнесийн төлөөлөгчид, чехийн бизнесийн хүрээний 70 гаруй төлөөлөгчид тус тус оролцов. “Монгол, Чехийн бизнес форумын” хүрээнд хоёр талын бизнессийн байгууллагууд хөрөнгө оруулалт, худалдаа хамтын ажиллагааны 4 санамж бичиг, гэрээнд гарын үсэг зурсан юм.

Түүнчлэн Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан Чехийн Үйлдвэр, худалдааны сайд Ж. Циенциела болон Бүс нутгийн хөгжлийн сайд Ф.Лукл-тэй тус тус уулзалт хийсэн байна.

Засгийн газар хоорондын хамтарсан комиссын хуралдааны үр дүнд талууд цаашдын хамтын ажиллагаагаа тодорхойлсон Протоколыг тохиролцож,  8 дугаар сарын 27-ны өдөр гарын үсэг зурсан бөгөөд уг гэрээнд худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр олон чухал асуудлууд тусгагдлаа.