Velvyslanectví Mongolska

Na Marně 608/5, 160 00 Praha-Bubeneč
Otevírací doba:
Pondělí - Pátek
9:00-13:00 hod
14:00-16:00 hod

+420 224 311 198

www.praha.mfa.gov.mn

Мэдээ,мэдээлэл

   ...
1 | 2 | 3 | 4 | 5 >>

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ

02.05.2013 19:37

 

           

Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэд Монгол улсын Ерөнхийлөгчийг сонгох ээлжит сонгуульд оролцон саналаа өгөх боломжтой боллоо.

 Сонгуулийн санал хураалт  6-р сарын 14-16-ны өдрүүдэд Прага дахь ЭСЯ-ны байранд явагдана.

            Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөх иргэдийн бүртгэлийг 2013 оны 5-р сарын 5-ны өдрөөс эхлэн 5-р сарын 29-ний өдрийг дуустал тус ЭСЯ-ны байранд явуулах юм.

            Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөх иргэд ЭСЯ-нд биеэр хүрэлцэн ирж эсвэл www.monembassy.czwww.terguulegch.comwww.monnet.cz цахим хуудсуудад байгаа сонгуульд оролцохоор бүртгүүлэх маягтыг эндээс татан авч бөглөөд шуудангаар эсвэл ЭСЯ-ны факс, э-майл хаягаар ирүүлж бүртгүүлнэ.

Бүртгэлийг ирүүлэх хаяг:

            ЭСЯ-ны факсын дугаар: +420 224 314 827

            э-майл хаяг:  prague@emongolia.eu

                Шуудангийн хаяг:   Velvyslanectví Mongolska

                                           Na Marně 5,

                                           160 00   Praha 6

 

Жич: Шаардлагатай тохиолдолд ЭСЯ-ны 224 311 198775 874 303775 874 222775 895 673 дугаарын утсаар холбогдон мэдээлэл авч болно

 

           

 

БНЧУ-Д ОРШИН СУУЖ БУЙ МОНГОЛ УЛСЫН ИРГЭД ТА БҮХНИЙГ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ СОНГОХ ЭЭЛЖИТ СОНГУУЛЬД ИДЭВХТЭЙ ОРОЛЦОН ИРГЭНИЙ ЭРХЭЭ ЭДЛЭХИЙН ХАМТ ИРГЭНИЙ ҮҮРГЭЭ УХАМСАРЛАН БИЕЛҮҮЛЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА.

 

 

 

СОНГУУЛИЙН САЛБАР КОМИСС

 

ПРАГА ХОТ

 

2013 оны 5-р сарын 2-ны өдөр