Velvyslanectví Mongolska

Na Marně 608/5, 160 00 Praha-Bubeneč
Otevírací doba:
Pondělí - Pátek
9:00-13:00 hod
14:00-16:00 hod

+420 224 311 198

www.praha.mfa.gov.mn

Мэдээ,мэдээлэл

   ...
1 | 2 | 3 | 4 | 5 >>

Монголд дахин тахь нутагшуулна

28.09.2013 10:52

Манай улс 2011 оноос Чехийн Засгийн газар болон Прага хотын амьтны хүрээлэнтэй хамтран “Тахь сэргээн нутагшуулах төсөл”-ийг хамтарч хэрэгжүүлж буй. Төслийн хугацаа энэ онд дуусч байгаатай холбогдуулан өчигдөр хэвлэлийн бага хурал хийв.

Хустайн нуруу, Завханы Хомын тал, Говь-Алтайн Тахийн талд нийт 12 тахь буюу Пржевальскийн адууг нутагшуулсан бөгөөд тэд байгальдаа хурдан дасан зохицож байгаа гэнэ. Одоогоор манай улсад 430 тахь бүртгэлтэй байдаг аж. Мөн говийн их дархан цаазат газар амьдарч буй иргэдийг дэмжих зорилгоор “Эко” клуб байгуулж, байгаль хамгаалагч нарт ажлын байр бэлдэж өгчээ.

Хурлын үеэр Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек “Төслийн хугацаа дуусч байгаа ч дараа жилээс дахин хамтарч ажиллах болно. Харуул хамгаалалтын ажилтнуудыг бэлтгэх, “Эко” клубийн үйл ажиллагааг илүү сайжруулж дахин тахь нутагшуулах болно” гэв.

Польшийн цэргийн хурандаа, аялагч Пржевальский 1800 оны сүүлчээр манай улсад аялж байхдаа зэрлэг адууг харж, Төв Азид зэрлэг адуу байгааг тэмдэглэжээ. Тиймээс зэрлэг адуу түүний нэрээр нэрийдсэн түүхтэй. Түүний аяллын дараа хэд хэдэн удаа Монголоос тахийн унага тээвэрлэн Европын амьтны хүрээлэнгүүдэд хүргүүлсэн гэдэг. Одоо дэлхийн амьтны хүрээлэнгүүд болон тахь үржүүлгийн газарт 1800 тахь байдаг аж.

Пржевальскийн адуу өдгөө нэн ховордсон амьтны бүртгэлд оржээ. Тахийг эх нутагт нь сэргээн нутагшуулах ажлыг 1990 оноос хойш санаачлан тахь үржүүлгийн газрууд, хувь хүмүүсийн тусламжтайгаар 1992 онд анх Хустайн нуруунд болон Тахийн талд нутагшуулжээ.

эх сурвалж: gogo.mn