Velvyslanectví Mongolska

Na Marně 608/5, 160 00 Praha-Bubeneč
Otevírací doba:
Pondělí - Pátek
9:00-13:00 hod
14:00-16:00 hod

+420 224 311 198

www.praha.mfa.gov.mn

Мэдээ,мэдээлэл

   ...
1 | 2 | 3 | 4 | 5 >>

Сенатын төлөөлөгчид Монголд

15.10.2013 16:47

Энэ сарын 7-9-ны өдрүүдэд Монгол улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Чех Улсын Сенатын дэд дарга хатагтай Алена Гаядушковаг УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр хүлээн авч уулзлаа.

УИХ дарга З.Энхболд Сенатын дэд дарга хатагтай А.Гаядушковад Монгол улсад хүрэлцэн ирсэнд нь талархал илэрхийлээд Европын Холбоо, түүний дотор Чех Улстай хамтын ажиллагаа хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын чухал зорилтын нэг бөгөөд Чех Улсыг гуравдагч хөршөө гэж үзэж харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт ялангуяа боловсрол, геологи, авто зам, үйлдвэрлэлийн техник, технологийн инженерүүдийг бэлтгэхэд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлээд Европын Холбооны нийгэм, эдийн засгийн салбаруудад даган мөрдөгдөж буй стандарт, нөхцөл, шалгуурыг Монголд нэвтрүүлэхэд Чех Улсын туршлага үнэтэй хувь оруулахыг онцоллоо.

Манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа 50 гаруй жилийн хугацаанд эрчимтэй хөгжиж ирсэн боловч сүүлийн жилүүдэд Парламент хоорондын өндөр хэмжээний айлчлал болоогүй бөгөөд энэ удаагийн дэд даргын айлчлал хоёр орны харилцаа болон парламент хоорондын харилцаанд, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өндөр ач холбогдолтойг дурдаад Монгол Улсын Их Хуралд Монгол-Чехийн парламентын бүлэг ажилладаг, харин Чехийн парламентад Чех-Монголын найрамдлын бүлэг байгуулах чиглэлээр хамтран ажиллах саналтай байгаагаа УИХ-ын дарга тодотголоо. Тэрээр цааш нь Монгол Улс, Европын Холбооны хоорондын “Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг Европарламентад соёрхон батлахад Чехийн Засгийн газар дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж байна илэрхийлсэн юм.

БНЧУ-ын Сенатын дэд дарга хатагтай А.Гаядушкова хэлэхдээ, манай парламентын доод танхимд Чех-Монголын хороо ажилладаг бөгөөд Сенатад бас байгуулах боломжтой. Сенат нь Чех Улсын парламентын дээд танхимын хувьд Европарламенттай нягт хамтран ажилладаг. Тиймээс бид Монгол Улс, Европын Холбооны хоорондын “Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг өөрийн талаас дэмжээд зогсохгүй олон жилийн түншлэлээ хүндлэн Европарламентад соёрхон батлахад ч чармайн дэмжих болно гэдгээ онцлон хэллээ. Мөн Чех улс, Монголын геологийн эрэл хайгуулын салбарт эртнээс уламжлалтай хамтын ажиллагааг сэргээн хөгжүүлэх, улмаар уул уурхайн олборлолтын чиглэлээр өргөжүүлэх боломжийг судлах сонирхолтой байгааг Сенатын дэд дарга дуулгалаа.

Дэд дарга А.Гаядушковаг дагалдан яваа Сенатын газар нутгийн хөгжил, төрийн захиргаа болон байгаль орчны хорооны төлөөлөгчид Байгаль орчин, ногоон хөгжлийн яам болон Уул уурхайн яаманд зочилж мөн ШУТИС-ийн үйл ажиллагаатай танилцах юм.