Velvyslanectví Mongolska

Na Marně 608/5, 160 00 Praha-Bubeneč
Otevírací doba:
Pondělí - Pátek
9:00-13:00 hod
14:00-16:00 hod

+420 224 311 198

www.praha.mfa.gov.mn

Мэдээ,мэдээлэл

   ...
1 | 2 | 3 | 4 | 5 >>

Сэрэмжлүүлэг

15.10.2013 18:03

Сэрэмжлүүлэг

БНЧУ-д оршин суугаа манай иргэдээс тодорхой тооны хүн гэмт хэрэгт шийтгэгдэн ял эдэлж байгаа бөгөөд хууль зөрчсөн үйлдэл тасрахгүй байгаа нь нутаг нэгтнүүдийнхээ нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна.

Зөвхөн энэ оны 9 дүгээр сар эхлэснээр БНЧУ-ын Цагдаагийн байгууллагад дээрэм, хулгай, бусдын биед халдах болон хуурамч бичиг баримт ашигласан хэрэг зөрчилд холбогдож саатуулагдан шалгагдсан тохиолдол хэд хэд гарлаа.

Гадаад оронд эх орон, үндэс угсааныхаа нэр төрөө дээдэлж, суугаа орныхоо хууль, ёс заншлыг хүндэтгэн биелүүлж аливаа зөрчил гаргахгүй, соёлтой, журамтай аж төрөхийг иргэддээ уриалж, урьдчилан сэрэмжлүүлж байна.

 

Монгол Улсаас БНЧУ-д суугаа Элчин Сайдын Яам