Velvyslanectví Mongolska

Na Marně 608/5, 160 00 Praha-Bubeneč
Otevírací doba:
Pondělí - Pátek
9:00-13:00 hod
14:00-16:00 hod

+420 224 311 198

www.praha.mfa.gov.mn

Мэдээ,мэдээлэл

   ...
1 | 2 | 3 | 4 | 5 >>

Словак улс цахилгаан хөдөлгүүртэй автобус, тролейбус буцалтгүй тусламжаар олгох боломжтой гэв

26.09.2013 09:34

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Бүгд Найрамдах Словак улсын Эдийн Засгийн Яамны 1-р орлогч сайд Павел Павлосыг  хүлээн авч уулзжээ.

Уулзалтаар Словак улсын Братислав хот болон Улаанбаатар хотын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт хөгжүүлэх чиглэлээр санал солилцсон байна.

Словак улс Улаанбаатар хотын дэд бүтцийн, тэр дундаа нийтийн тээврийн салбарт хамтран ажиллаж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх хүсэлтэй байгаа бөгөөд хотын дарга “Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний хүрээнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр байгальд ээлтэй, цахилгаан тээврийн хэрэгсэлийг нэвтрүүлэхээр зорьж байгаа. Цаашлаад дизель хөдөлгүүртэй нийтийн тээврийг халж, цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийг ашиглах хүсэлтэй байна. Та бүхнийг цахилгаан хөдөлгүүртэй автобус, тролейбус нийлүүлбэл бид худалдан авагч болоход бэлэн” гэсэн байна.

Харин үүний хариуд Павел Павлос ”Словак улсын хувьд мэдээлэл, технологи өндөр хөгжсөн. Тиймээс Улаанбаатар хотод энэ чиглэлээр буцалтгүй тусламж үзүүлэх боломжтой. Ирэх онд манай улсын Ерөнхий сайд Улаанбаатар хотод айлчилж, хөрөнгө оруулалтыг харилцан дэмжих чиглэлээр гарын үсэг зурах юм” гэлээ.

Түүнчлэн тэрээр цаашид хамтран ажиллах төслөө нарийвчлан ярилцах шаардлагатай байгаа тул холбогдох албаны хүмүүсийг Словак улсад айлчлахыг урьсан байна.

эх сурвалж: gogo.mn