Velvyslanectví Mongolska

Na Marně 608/5, 160 00 Praha-Bubeneč
Otevírací doba:
Pondělí - Pátek
9:00-13:00 hod
14:00-16:00 hod

+420 224 311 198

www.praha.mfa.gov.mn

Мэдээ,мэдээлэл

   ...
1 | 2 | 3 | 4 | 5 >>

Тахь нутагшуулна

07.07.2013 14:43

2013 оны 6 дугаар сар 26-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Ховд аймгийн Булган сумын нисэх буудалд тахь тээвэрлэн ирэх агаарын хөлөгт холбогдох зөвшөөрлийг олгох, хилийн хяналтыг хэрэгжүүлэх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо. Ирэх сарын 02-нд БНЧУ-ын агаарын хөлгөөр 4 тахь авч ирэх бөгөөд Говь-Алтай аймгийн говийн их дархан цаазат газар, Тахийн тал, Тахийн усанд нутагшуулах ажээ.

Дашрамд дурдахад, 1960-аад онд Монголын тахь бүрмөсөн устсан бөгөөд гадаад руу худалдаа, наймаа бэлгийн журмаар гарсан зэрлэг тахийг 1992 онд дахин Монголд нутагшуулж эхэлсэн билээ. Тэр үед зоо паркын тахийгТөв аймгийн Хустайн нуруунд идээшлүүлж нутагшуулж байсан бол өдгөө Хустайн Говь-Алтай аймгийн Бугат сумын Тахийн тал, Завхан аймгийн Дөрвөлжин сумын нуруунд нутагшсан тахь 260 гаруй тоо толгой болон үржсэн байна. Харин одоо Хомын тал гээд гурван газар нийт 300 гаруй тахь нутагшиж байгаа юм байна.