Velvyslanectví Mongolska

Na Marně 608/5, 160 00 Praha-Bubeneč
Otevírací doba:
Pondělí - Pátek
9:00-13:00 hod
14:00-16:00 hod

+420 224 311 198

www.praha.mfa.gov.mn

Мэдээ,мэдээлэл

   ...
1 | 2 | 3 | 4 | 5 >>

Танилцуулга

07.07.2013 14:39

ТАНИЛЦУУЛГА

 

Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд оруулсан өөрчлөлтийн тухай.

 

Монгол Улсын Засгийн газраас 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурал 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн батлаад байна.

 

Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль нь анх 2012 онд батлагдсан бөгөөд энэ хууль нь стратегийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид хөрөнгө оруулж байгаа гадаадын хөрөнгө оруулагч, түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээд болон гуравдагч этгээдийн хөрөнгө оруулалтыг зохицуулах, тэдгээрт зөвшөөрөл олгохтой холбогдсон харилцааг зохицуулахаас гадна эдийн засгийн өгөөж, үндэсний үйлдвэрлэл болон бүтээн байгуулалтын бодлого зэргийг Үндэсний аюулгүй байдалтай нийцүүлэн уялдуулан зохицуулахад оршиж байна.

Хүн амын амьдралын үндсэн хэрэгцээ, эдийн засгийн бие даасан, хэвийн үйл ажиллагааг хангах, үндэсний орлогыг бүрдүүлэх, үндэсний аюулгүй байдлыг баталгаажуулахад стратегийн ач холбогдолтой салбарт "эрдэс баялаг", "банк, санхүү", "хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо" гэсэн 3 салбарыг тус хуульд тодорхойлсон.

 

Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын херенге оруулалатыг зохицуулах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7 дахь хэсэгт "4.7.Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн гадаадын хөрөнгө оруулагчийн эзэмших хувь хэмжээ 49 хувиас илүү гарах бегеед тухайн үед оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ нь 100 тэрбум төгрөгнөөс давах тохиолдолд Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ. Бусад тохиолдолд зөвшөөрөл олгох асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ." гэсэн заалтыг хэрэгжүүлэхэд зарим нэг хүндрэл үүсч байв. Тухайлбал, уул уурхай, банк зэрэг өсч хөгжиж буй салбарт 100 тэрбум төгрөг нь тэр бүр босго болж чадахгүй байна. Мен жижиг, дунд хэмжээний хөрөнгө оруулалт /уул уурхайн салбарт өрөмдлөг болон тээвэрлэлт хийх зэрэг/ бизнес хэлцэл бүрийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх асуудал үүсээд байсан юм.

Иймд 2013 оны 4 дүгээр сарын 19-ны едер УИХ-ын чуулганаар дурдсан хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7 дахь хэсгийг "Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа эрхлэх, эсхүл үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн гадаадын төрийн өмчит болон терийн өмчийн оролцоотой хөрөнгө оруулагчийн эзэмших хувь хэмжээ 49 хувиас илүү гарах тохиолдолд Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэх бөгөөд бусад тохиолдолд зөвшөөрөл олгох асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ." гэж өөрчлөн найруулсан. Чингэснээр 100 тэрбумын босго хүчингүй болж, зөвхөн төрийн өмчит компанитай холбоотой хэлцлийг Улсын Их Хурал шийдвэрлэж байх, стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтад тавигдаж буй зөвшөөрөл авах үйл ажиллагаа тодорхой болж, түргэн шуурхай шийдэгдэх боломж бүрдээд байна.

 

 

-оОо-