Velvyslanectví Mongolska

Na Marně 608/5, 160 00 Praha-Bubeneč
Otevírací doba:
Pondělí - Pátek
9:00-13:00 hod
14:00-16:00 hod

+420 224 311 198

www.praha.mfa.gov.mn

Мэдээ,мэдээлэл

   ...
1 | 2 | 3 | 4 | 5 >>

УРИАЛГА

16.06.2013 09:26

УРИАЛГА

Монгол улсын Ерөнхийлөгчийг сонгох ээлжит сонгуулийн санал хураалт 6-р сарын 14-ний өдрөөс эхлэн явагдаж байна. 2013 оны 6-р сарын 15-ны байдлаар БНЧУ-д саналаа өгөхөөр бүртгүүлсэн нийт 106 сонгогчдын 50 хүн  буюу 49% нь саналаа өгөөд байна. Санал хураалт 6-р сарын 16-нд явагдаж дуусах юм. Иймд Сонгуулийн ерөнхий хорооноос баталгаажуулан ирүүлсэн нэрсийн жагсаалтад нэр нь байгаа иргэд 6-р сарын 16-ны өдрийн 07-22 цагийн хооронд ЭСЯ-ны санал авах байранд хүрэлцэн ирж саналаа өгнө үү. Сонгогчдын баталгаажсан нэрсийн жагсаалтыг тус ЭСЯ-ны www.monembassy.cz  веб хуудаснаас үзэн нягтлаж болно. Санал өгөхөөр ирэхдээ үндэсний гадаад паспортоо авч ирэх шаардлагатай болохыг анхаарна уу.

 

БНЧУ-Д ОРШИН СУУЖ БУЙ МОНГОЛ УЛСЫН ИРГЭД ТА БҮХНИЙГ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ СОНГОХ ЭЭЛЖИТ СОНГУУЛЬД ИДЭВХТЭЙ ОРОЛЦОН ИРГЭНИЙ ЭРХЭЭ ЭДЛЭХИЙН ХАМТ ИРГЭНИЙ ҮҮРГЭЭ УХАМСАРЛАН БИЕЛҮҮЛЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА.

 

 

 

СОНГУУЛИЙН САЛБАР КОМИСС

 

ПРАГА ХОТ

 

2013 оны 6-р сарын 15-ны өдөр