Velvyslanectví Mongolska

Na Marně 608/5, 160 00 Praha-Bubeneč
Otevírací doba:
Pondělí - Pátek
9:00-13:00 hod
14:00-16:00 hod

+420 224 311 198

www.praha.mfa.gov.mn

Мэдээ,мэдээлэл

   ...
1 | 2 | 3 | 4 | 5 >>

МОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙН ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛ

01.05.2012 11:24

 

Монгол Улсын Иргэн Та иргэн бүрт олгож буй энэхүү “Эх орны хишиг мөнгө”-ийг хүртэхийн тулд Иргэний шинэчилсэн бүртгэлд заавал хамрагдах шаардлагатай.

 
  1. ЭХ ОРНЫ ХИШГИЙН ТУХАЙ

“Иргэнд хишиг, хувь хүртээхтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай”  тогтоолын төслийг Засгийн газрын 2010 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж батласан болно. 

           Уг тогтоолоор “Хүний хөгжил сангаас хөрөнгө зарцуулах журам”, “Монгол Улсын иргэн хишиг, хувь хүртэх журам” болон “Хүний хөгжил сан” дэвтрийн загварыг тус тус баталж, иргэний бүртгэлийн зөрчилгүй иргэдэд Хүний хөгжил сангаас хишиг, хувь хүртээх ажлыг 2010 оны 2 дугаар сарын 1-нээс эхлэн үе шаттайгаар зохион байгуулахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандид,  иргэнд 2010 онд олгох хишиг, хувийг 2 хувааж, эхний ээлжинд 70 000 /Далан мянга/ төгрөгийг 2010 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн олгоход шаардагдах хөрөнгийг тухай бүрд нь санхүүжүүлэх арга хэмжээ авч  ажиллахыг Сангийн сайд С.Баярцогтод, иргэнд хишиг, хувь хүртээхтэй холбогдуулан иргэний шинэчилсэн бүртгэлийг 2010 онд явуулахыг Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягт, шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийг сар бүр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хүргүүлж ажиллахыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Л.Мөнхбаатарт, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэнд хишиг, хувь хүртээх дэвтэр олгох, хишиг, хувийг 2010 онд багтаан хүртээж дуусгахыг НХХ-ийн сайд Т.Гандид тус тус даалгасан байна.

            Дээрх тогтоолооор баталсан “Монгол Улсын иргэн хишиг, хувь хүртэх журам”-д зааснаар иргэн хишиг, хувь хүртэхийн тулд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Иргэний үнэмлэх (16-аас доош насны хүүхдэд төрсний гэрчилгээ);
  • 16-аас доош насны хүүхдийн хувьд эх (эцэг, асран хамгаалагч, харгалзан дэмжигч)-ийн иргэний үнэмлэх;
  • Хэрэв хүүхэд асрамжийн газарт байгаа бол тухайн асрамжийн газрын тодорхойлолт;
  • Хүний хөгжил сангийн тухай хуулийн 16.2 дахь хэсэгт заасан иргэний хишиг, хувийг авах бол нас барсны гэрчилгээ, түүний хуулбар, 

• Гадаадад амьдарч байгаа Монгол Улсын иргэний хувьд Монгол Улсаас гадаадад суугаа Дипломат төлөөлөгчийн болон Консулын газрын ТОДОРХОЙЛОЛТ, ИТГЭМЖЛЭЛ-ийг авснаар хишиг мөнгийг авах боломжтой гэж заасан.

“Монгол Улсын иргэн хишиг, хувь хүртэх журам”-ын 3.7-д “Гадаадад амьдарч буй Монгол Улсын иргэнд хүртээх хишиг, хувийг тухайн иргэний гаргасан хүсэлт, итгэмжлэл, Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тодорхойлолтыг үндэслэнитгэмжлэгдсэн этгээдэд нь олгоно. Хэрэв тухайн иргэн итгэмжлэл гаргаагүй бол түүнд хүртээх хишиг, хувь дараагийн жилд хадгалагдан үлдэнэ” гэж заажээ.