Velvyslanectví Mongolska

Na Marně 608/5, 160 00 Praha-Bubeneč
Otevírací doba:
Pondělí - Pátek
9:00-13:00 hod
14:00-16:00 hod

+420 224 311 198

www.praha.mfa.gov.mn

Мэдээ,мэдээлэл

   ...
1 | 2 | 3 | 4 | 5 >>

Жижиг Дунд Үйлдвэрийн Бүтээгдэхүүн Үйлчилгээ Техноги Олон Улсын Үзэсгэлэн Яармаг 2013 амжилттай зохион байгуулагдлаа

07.07.2013 14:41

Жижиг Дунд Үйлдвэрийн Бүтээгдэхүүн Үйлчилгээ Техноги Олон Улсын Үзэсгэлэн Яармаг 2013 амжилттай зохион байгуулагдлаа

Бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг нийтэд үзүүлэн сурталчлах, шинэ зах зээл, шинэ түншлэлийг олноор бий болгох зорилгоор “ Жижиг, Дунд Үйлдвэрийн Бүтээгдэхүүн, Үйлчилгээ, Технологи- 2013 “ олон улсын үзэсгэлэн яармагийг Улаанбаатар хотноо 17 дахь удаагаа зохион байгууллаа.

Тус олон улсын үзэсгэлэн яармаг нь бизнес эрхлэгчдэд бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанарын түвшинг жишиж үзэх, хэрэглэгчиддээ бараа бүтээгдэхүүнээ цогц хэлбэрээр танилцуулж, сурталчлахаас гадна аж ахуйн нэгжүүд өөр хоорондоо танилцаж, туршлагаа солилцож, бие биенээсээ суралцах, хоршиж ажиллах, зах зээлийн шударга өрсөлдөх олон боломжийг олгосноор бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүний нэр төрөл нь жилээс жилд олширч, шинэ дэвшилтэд техник технологи,тоног төхөөрөмжийг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр бараа бүтээгдэхүүний сав баглаа боодол болон үйлчилгээний чанар, өнгө үзэмж мэдэгдэхүйц өсөн нэмэгдэж, худалдан авагчдаас сэтгэл ханамжийн өндөр үнэлгээ авч байгаа нь сайшаалтай байна.

Энэ удаагийн үзэсгэлэн яармагт ОХУ, БНХАУ, БНСУ, БНЧУ, ӨМӨЗО, Испани, Польш, Сингапур зэрэг улсуудын 40 гаруй аж ахуйн нэгжүүд мөн түүнчлэн Монголын 70 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөллүүд оролцсон байна.